3-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 65,704 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл Алтан Дуулга” (ADU+14.95%) болон “Хай Би Ойл” (HBO+14.78%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Нэхий” (NEH-2.27%) болон “Шарын Гол” (SHG-1.96%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 20800.77 нэгж болж 0.53 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,513,300,032,414 төгрөг боллоо.

Smiley face