5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 40 хувьцаат компанийн 577,327 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 19 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Алтайн Зам” (AZH+15.00%) болон “Бинсэ” (BHR+15.00) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” (MMX-6.75)  болон “Улсын Их Дэлгүүр” (BDS-6.58%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19,173.36 нэгж болж 0.21 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2,373,654,968,819 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

Smiley face