6-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 59,874,183 төгрөгийн үнийн дүн бүхий 552,212 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Атар-Өргөө” ХК (ATR+14.79%) болон “Хар хорум пропертийс” (AMT+13.79%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Авто импекс” ХК (AOI -14.71%) болон “Их барилга” ХК (IBA-12.66%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.85 хувиар өсч 16213.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,461,280,402,845 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face