2022.04.19-ний өдөр “Сентрал Экспрэсс Си Ви Эс” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг болон санхүү эрхэлсэн захирал С.Дашдорж нар компанийн 2022 оны 1-р улирлын тайланг ҮЦК-уудын төлөөллүүдэд танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Г.Чинзориг 2022 оны 1-р улирлын гүйцэтгэл сайн гарсан гэдгээ дурьдаад 2022 онд 230 тэрбум төгрөгийн орлого, 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах мөн энэ ондоо 285 салбар дэлгүүртэй болох зорилттой ажиллаж байгаа бөгөөд 2022.04.20-ны өдөр 200 дахь салбар дэлгүүрийн нээлтийг хийх тухай мэдэгдэв.
Санхүү эрхэлсэн захирал С.Дашдоржийн мэдээлснээр санхүүгийн тайланд нийт хөрөнгө өмнөх оныхоос 15.2%-иар өсч 130.7 тэрбум төгрөг, нийт өр төлбөр өмнөх оноос 23.9%-иар өсч 88.6 тэрбум төгрөгт хүрчээ.