Сайн байцгаана уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Манай Гаүли үнэт цаасны компани нь 2008 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш 2009 онд Ремикон ХК-ийн хувьцааг олон нийтэд санал болгон худалдах үйл ажиллагааг амжилттай дуусгасанаар 2011 онд Ремикон ХК нь Монголын хөрөнгийн биржийн ТОП20 компанийн жагсаалтад багтаж компанийн засаглал сайтай арилжааны идэвхи өндөртэй хөрөнгө оруулагчдийн итгэлийг даасан сайн компани болж чадсан гэж бодож байна.
Гаүли компани нь үнэт цаасны талаарх судалгаа шинжилгээ, харилцагчдийн арилжааны талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь гаргаж өгч түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг ямагт эрмэлзэн ажиллаж байна.
Монголын үнэт цаасны зах зээл үсрэнгүй хөгжлийн төлөө шинэ арилжааны систем болох MIT системийг нэвтрүүлсэн хэдий ч одоохондоо шинэ системийн дагуу клирингийн банкинд харилцагчид дансаа нээлгэж амжаагүй байгаагаас үүдэн арилжааны хэмжээ тийм ч хангалттай хэмжээнд биш байгаа юм. Гэхдээ энэ байдал удахгүй сайжирна гэдэгт итгэлтэй байна.
2012 онд хувьцаагаа гаргах байсан Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа 2013 оны хагас хүртэл хойшлогдсоноос үүдэн гадаад хөрөнгө орууулагчдийн сонирхол буурсан боловч энэ жилийн хагасаас эхлэн гадаадын хөрөнгө оруулагчид монголын хөрөнгийн биржийг сонирхон зочлох нь ихсэж байна. Энэ нь Монголын хөрөнгийн бирж Лондонгын хөрөнгийн биржийн ашиглаж буй MIT системийг нэвтрүүлсэнтэй холбоотой юм.
Европд санхүүгийн хямрал болсон хэдий ч дэлхийн индекс тогтворжиж эхэлж байгаа бөгөөд монголын орны индекс ч мөн адил удахгүй тогтвортой болж нийт ард түмэндээ үнэгүй хувьцаа эзэмшүүлж байгаа явдал нь хувьцааны индексийн өсөлтөд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд манай компани та бүхэнд үргэлж шуурхай мэдээлэл, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллах болно .
Баярлалаа
Гаүли ХХК Гүйцэтгэх захирал Хан Гю Бун