Манай компани 2008 онд байгуулагдаж 2008 оны наймдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны зах зээл дээр андеррайтер, брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, аравдугаар сард Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллагын зөвшөөрлийг авсанаар өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд Ремикон компанийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, 2012 онд Монгол Шуудан компанийн 33 хувийг хувьчлах олон нийтэд санал болгох үйл ажиллагааны зөвлөх компаниар шалгаран ажиллаж байсан бөгөөд одоогоор нийт 150 гаруй гадаад харилцагч, 1200 гаруй дотоод харилцагчтай бөгөөд харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тогтвортой үйлчилгээ мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.
Монгол улсын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан нэр хүнд бүхий зах зээлийг бий болгоход хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал таагүй байгаа хэдий ч харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ шилдэг санаачлага гарган ажиллахыг эрмэлзэж байна.
Хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийн цар хүрээг тэлэх үүднээс гадаад дотоодын иргэдэд монголын хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгох сургалт хичээлийг зохион байгуулж зах зээлийн өсөлтийн үед харилцагчиддаа ашигтай ажиллах боломжийг нээж өгөхөөс гадна үнэн бодит мэдээлэлд тулгуурласан судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулалтын зөвлөмжөөр ханган ажиллахаар зорьж байна.
Эрхэм зорилго: Олон улсын стандартад нийцсэн үнэт цаасны зуучлалын үйлчилгээ, хөрөнгө оруулалтын судалгаа шинжилгээ, зөвлөмжөөр ханган, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх, хөрөнгийн зах зээл, улс орны эдийн засгийн хөгжилд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулах
Алсын хараа: Олон улсад нэвтэрсэн шинэлэг бүтээглдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх
Үйл ажиллагааны зарчим: Цаг ямагт өндөр ёс суртахууныг баримтлан, мэргэжлийн түвшинд ажиллана.
Үнэт зүйлс: Тоо бус чанар, бүгдийг бус чухлыг
Уриа: Таны амжилттай хөрөнгө оруулалтын хөтөч