ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?
Хувьцаа гэдэг бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн
тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм.
Хувьцааны төрөл:
Энгийн хувьцаа эзэмшигчийн эрх:
1. Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж
байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх
2. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас
тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах
3. Компанийг татан буулгах үед компанийн хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу
үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх
4. Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд
заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд
худалдан авах
5. Компанийн хуулийн 54.2 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн
худалдан авахыг компанид шаардах
6. Хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах
7. Удирдлагад нэрээ дэвшүүлэх;
8. Хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх
Давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх:
1. Эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд
авах
2. Компанийн хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай
шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох
3. Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан
ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах