ЗАХИАЛГА ӨГӨХ

  •             Та захиалга өгөхдөө:

-Үнэт цаас худалдан авах болон  худалдах захиалга өгөхийн өмнө тухайн

компанийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэлтэй байх.

– Тухайн өдрийн арилжааны ханшийг харах.

– Тухайн хувьцааны ханшийн түүх, хандлагыг харах.

– Хөрөнгийн зах зээлийн ерөнхий хандлаг, идэвхи ямар байгааг тодруулах.

– Таны өгөх ханш өмнөх өдрийн хаалтын ханшнаас дээш доош 15 хувиар

хэтрэхгүй байх.

– Тухайн хувьцааг худалдан авах арилжааны шимтгэлд хүрэлцэхүйц

мөнгийг дансандаа байршуулсан байх.

Арилжжаны захиалгыг брокерийн компани дээр өөрийн биеэр ирж өгөхөөс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулалж, бүртгүүлсэн мэйл хаяг, утас, факсаар гэсэн хэлбэрүүдээр өгч болох хэдий ч эхний захиалгыг заавал өөрийн биеэр ирж брокертой Та өөрийн баталгаат гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан 2 хувь байгуулна.

Үнэт цаасны захиалгын төрөл

Зах зээлийн захиалга

Нөхцөлт захиалга

Хойшлуулах болзлоор өгсөн захиалга

  • Үнэт цаасыг тухайн өдрийн ханшийг харгалзахгүйгээр худалдах, худалдан авах захиалга тус бүрийн үнээр худалдаж, худалдан авч болох зарчмаар биелүүлэх захиалга юм.
  • Үнэт цаас худалдах захиалгын хувьд үнийн доод хэмжээг, худалдан авах захиалгын үнийн дээд хэмжээг заасан захиалга юм.
  • Бий болох  үгүй нь мэдэгдэхгүй эсвэл нэгэнт бий болсоныг мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан гэрээнд заасан эрх үүрэг нь үүсэхээр брокер, дилерийн компанитай тохиролцож өгсөн захиалга юм.

 

Үнэт цаасны захиалгын хүчин төгөлдөр байх хугацаа:

Үнэт цаас худалдах захиалгын хүчин төгөлдөр байх хугацаа ажлын 30 хоног, худалдан авах захиалгын хүчин төгөлдөр байх хугацаа ажлын 30 хоног байна.

 

Smiley face