“Баянгол зочид буудал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 355 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 09 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн компаниар дамжуулан бэлэн мөнгөөр тараахаар болсон байна.