Лэндмн хувьцааны захиалга өнөөдрийн байдлаар 50 хувиар давж биелээд байна


Лэндмн ББСБ компанийхаа 25 хувийг олон нийт (₮2.5 тэрбум) болон стратегийн хөрөнгө оруулагчдад (₮2.5 тэрбум) санал болгож нийтдээ 5 тэрбум төгрөгийг зах зээл дээрээс босгох зорилт тавиад байгаа.

Тэгвэл өнөөдрийн байдлаар буюу хувьцааны захиалга авч эхэлснээс хойш долоо хоногийн дотор захиалга бүрэн биелж Олон нийтээс 3.75 тэрбум төгрөгт Лэндмн-ийн хувьцааг авах хүсэлт ирүүлжээ.
Эх сурвалж: ikon.mn

Smiley face