3-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 167,943 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хүннү Менежмент” (HBZ+14.99%) болон “Дархан Зочид Буудал” (DZG+14.78%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Тавантолгой” (TTL-7.12%) болон “Гутал” (GTL-5.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 100 ширхэг үнэт цаасыг 10.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 19615.58 нэгж болж 1.83 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,361,274,011,509 төгрөг боллоо.

 

Smiley face