3-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 123,947 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроази Капитал Холдинг” (SUN+15.00%) болон “Дархан Гурил Тэжээл” (DAR+15.00%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Бөхөг” (BHG-12.77%) болон “Авто Зам” (AAR-12.40%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 7,276 ширхэг үнэт цаасыг 768.7 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 20264.42 нэгж болж 3.31 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,466,439,222,648 төгрөг боллоо.

Smiley face