2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 161,425 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин Дюти Фрий” (SUL+7.30%) болон “Махимпекс” (MMX+7.22%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Савхи” (UYN-14.37%) болон “Оллоо” (OLL-12.49%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 106 ширхэг үнэт цаасыг 10.7 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр “TOP 20” индекс 20799.43 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,509,627,135,458 төгрөг боллоо.