3-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 572,156 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хүннү Менежмент” (HBZ+15.00%) болон “Талын Гал” (TAL+15.00%)  компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ар Баянхангай” (ABH-11.54%) болон “Авто Импекс” (AOI-9.05%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 21018.09 нэгж болж 2.16 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,571,399,949,156 төгрөг боллоо.

Smiley face