3-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 676,870 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “ЛэндМН ББСБ” (LEND+15.00%) болон “Евроазиа Капитал холдинг SUN+14.98%)  компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ган хийц” (GHC-14.88%) болон “Ар баянхангай” (ABH-13.04%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 21447.21 нэгж болж 2.18 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,639,863,163,785 төгрөг боллоо.

Smiley face