2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 5,839,464 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс” (MRX+15.00%) болон “Монгол Савхи” (UYN+14.98%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Нэхий” (NEH-10.33%) болон “Гермес Центр” (HRM-10.13%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 21383.19 нэгж болж 0.3 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,656,189,838,880 төгрөг боллоо.