2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 747,209 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “ЛэндМН ББСБ” (LEND+14.87%) болон “Түшиг Уул” (TUS+11.47%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хар Хорин” (HHN-14.29%) болон “Дархан Нэхий” (NEH- 10.42%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 21176.07 нэгж болж 0.52 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,602,925,649,416 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.