3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 2,205,005 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал Холдинг” (SUN+15.00%) болон “Силикат” (SIL+8.11%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” (JLT-13.33%)  болон “Фронтиер Лэнд Групп” (MDR- 12.75%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 323 ширхэг үнэт цаасыг 32.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 201969.85 нэгж болж 0.97 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,575,832,835,297 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face