2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 980,374 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремекон” (RMC+7.89%) болон “Говь” (GOV+7.12%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “АйТүүлс” (ITLS-1.53%) болон “Улсын Их Дэлгүүр” (UID-0.67%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,429.62 нэгж болж 3.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,375,635,974,891 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.