2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 759,014 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дөрвөн-Уул” (DRU+10.26%) болон “Бөөний Худалдаа” (BHL+9.05%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Багануур” (BAN-4.70) болон “АйТүүлс” (ITLS-0.77%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 730 ширхэг үнэт цаасыг 72.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр “TOP 20” индекс 20,148.26 нэгж болж 0.82 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,483,912,183,452 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.