5-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 1,468,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Усжуулах” (CMD+15.00%) болон “Их Барилга” (IBA+12.12%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” (JLT-14.68)  болон “Гермес Центр” (HRM-6.91%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19,953.97 нэгж болж 0.42 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,463,500,767,795 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face