2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 1,384,744 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Усжуулах” (CMD+15.00%) болон “Монголын Цахилгаан Холбоо” (MCH+5.95%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” (MRX-14.29) болон “Жуулчин Дюти Фрий” (SUL-5.43%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 341 ширхэг үнэт цаасыг 33.6 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,882.54 нэгж болж 0.22 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,468,077,730,386 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.