2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 37 хувьцаат компанийн 684,813 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мон-Ит Булигаар” (MBG+14.14%) болон “Жуулчин Дюти Фрий” (SUL+12.13) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Увс Чацаргана” (CHR-15.00) болон “Шивээ Овоо” (SHV-14.41%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,263.58 нэгж болж 0.8 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,377,740,595,293 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.