5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 93 хувьцаат компанийн 1,652,859 ширхэг хувьцаа арилжигдсанаас 57 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Фронтер Лэнд Групп” (MDR+15.00%) болон “Монинжбар” (MIB+15.00) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мон-Ит Булигаар” (MBG-14.95) болон “Эрдэнэт Авто Зам” (EAZ-12.21%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19,293.15 нэгж болж 1.5 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,373,745,344,770.00 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face