2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 334,402 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Алтайн Зам” (AZH+15.00%) болон “Усжуулах” (CMD+15.00) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шивээ Овоо” (SHV-12.98) болон “Улсын Их “Шарын Гол” (SHG-11.88%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,557.07 нэгж болж 1.63 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,421,272,571,032 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.