2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 784,261 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто Зам” (AAR+15.00%) болон “Хай Би Ойл” (HBO+14.99) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс Ложистикс” (ETR-15.00) болон “Женко Тур Бюро” (JTB-5.88%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,937.65 нэгж болж 1.00 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,495,698,352,680 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.