6-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 763,859 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хай Би Ойл” (HBO+13.62%) болон “Мерекс” (MRX+10.00%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Зочид Буудал” (DZG-7.10%) болон “Материалимпекс” (MIE-4.76%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 20058.64 нэгж болж 1.86 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,481,879,441,146 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

Smiley face