2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 1,038,312 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баялаг налайх” (BNB+15.00%) болон “Алтайн зам” (AZH+15.00%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол секюритиес” (MSC-13.33%) болон “Улсын их дэлгүүр” (UID-7.69%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн анхдагч зах зээлийн захиалгад хөрөнгө оруулагчид 1,778,716 ширхэг үнэт цаасыг 1,138,378,240 төгрөгөөр худалдан авах санал ирүүллээ.
Энэ өдөр “TOP 20” индекс 19692.15 нэгж болж 0.37 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,439,247,159,548 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.