6-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 446,253 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс   “Алтайн зам” (AZH+14.94%) болон “Дархан гурил тэжээл” (DAR+13.97%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Могойн гол” (BDL-14.95%) болон “Хай би ойл ХК (HBO-14.32%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19751.72 нэгж болж 0.37 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,448,279,379,849 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face