6-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 6 дугаар сарын 20-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 556,139 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс   “Адуун чулуун” (ADL+13.08%) болон “Дархан хөвөн” (DAH+8.33%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гутал” (GTL-6.93%) болон “Хөх ган” (HGN-5.56%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,175,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19924.86 нэгж болж 0.16 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,463,120,971,745 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face