2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 283,311,569 төгрөгийн үнийн дүн бүхий 5,543,473 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Монгол Базальт” ХК (MBW +5.57%) болон “Талх чихэр” ХК (TCK +4.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Стандарт агрикалчер групп” ХК (SOH -9.90%) болон “Ариг гал” ХК (EER -3.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.34 хувиар буурч, 16335.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,431,314,177,665.49 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.