5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 8,529,303 төгрөгийн үнийн дүн бүхий  89,166  ширхэг хувьцаа  арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Таван толгой” ХК (TTL +4.63%) болон “Айтүүлс” ХК (ITLS +3.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК (MBW -4.55%) болон “Гермес центр” ХК (HRM -3.89%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.48 хувиар өсч, 16414.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,444,737,077,917.83 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face