5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 18,337,520 төгрөгийн үнийн дүн бүхий 205,064 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Говь” ХК (GOV +4.61%) болон “Монгол Базальт” ХК (MBW +4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -11.77%) болон “Улаанбаатар хивс” ХК (UBH -5.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.47 хувиар буурч, 16086.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,421,854,812,463.10 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face