5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 633,657,390  төгрөгийн үнийн дүн бүхий 631,516  ширхэг хувьцаа  арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Хөсөг трейд” ХК (HSG +14.99%) болон “Ард Даатгал” ХК (AIC +4.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан гурил тэжээл” ХК (DAR -14.39%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -9.22%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаагаар Адуун чулуун ХК-ийн нийт 568,449 ширхэг үнэт цаас 600,282,144 төгрөгөөр арилжигдсан байна.

“TOP 20” индекс 0.55 хувиар буурч, 16006.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,415,250,886,386.64 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face