5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 30,588,027  төгрөгийн үнийн дүн бүхий 291,066  ширхэг хувьцаа  арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Монгол шуудан” ХК (MNP +8.17%) болон “Айтүүлс” ХК (ITLS +2.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Баянгол зочид буудал” ХК (BNG -8.70%) болон “Ариг гал” ХК (EER -5.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.37 хувиар өсч, 16066.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,422,591,419,063.38 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face