2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 142,861,709 төгрөгийн үнийн дүн бүхий 3,671,122 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Гурил тэжээл Булган” ХК (GTJ +14.92%) болон “Ард Даатгал” ХК (AIC +4.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Техник импорт” ХК (TEX -14.39%) болон “Жуулчин дюти фрий” ХК (SUL -14.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.52 хувиар буурч, 15983.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,414,052,323,894.99 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.