2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 463,694,047 төгрөгийн үнийн дүн бүхий 7,693,429 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хар хорум пропертийс”ХК (AMT +13.28%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB +5.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Говь” ХК (GOV -2.01%) болон “Түмэн шувуут” ХК (TUM -1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Анхдагч зах зээлийн захиалгад “Бодь Даатгал” ХК-ийн хувьцаанд 1,109,081,381 төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 354,000,059 төгрөгийн үнийн дүн бүхий 4,285,715 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.
“TOP 20” индекс 0.14 хувиар буурч 15960.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,414,471,346,490 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.