6-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 17,258,733 төгрөгийн үнийн дүн бүхий 110,670 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN +3.35%) болон “Говь” ХК (GOV +3.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мандал Даатгал” ХК (MNDL -2.85%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD-2.59%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.11 хувиар өсч 15999.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,386,547,892 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Smiley face