Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO худалдан авах захиалгын хугацаа 2020.06.08-ны 18.00 цаг дуусах мөчид 959 иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авах нийт захиалга 5,318,225,672 төгрөгт хүрснээр зайлшгүй татан төвлөрүүлэх хэмжээнд хүрч IPO амжилттай боллоо.
IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар “БиДиСЕК”ҮЦК, Андеррайтераар “Тээвэр хөгжлийн банк” болон “Гаули”ҮЦК; Гэрээт Үнэт цаасны компаниудаар “TDB капитал”ҮЦК болон “Апекс”ҮЦК тус тус ажилласан байна.
Бодь даатгал компани нь энэхүү татан төвлөрүүлсэн 5.3 тэрбум төгрөгөөр компанийн хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулах юм байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр эхлэх бөгөөд дунджаар 10-аас 14 хоног зарцуулагддаг байна.