МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН САЛБАР


2020 I улирлын байдлаар Монгол улсын санхүүгийн салбарын 58.5 хувийг банк, 32.8 хувийг ББСБ, 6.7 хувийг даатгал, 1.8 хувийг үнэт цаасны компани тус тус эзэлж байна.

Санхүүгийн салбар Хөрөнгийн хэмжээ 2020.I тэрбум төгрөг Зах зээлд эзлэх хувь Нийт оролцогчдын тоо
Даатгалын зах зээл 349.9 6.7% 18
ББСБ 1,700.00 32.8% 540
ҮЦК 96.80 1.8% 54
Банкнуудын өөрийн хөрөнгө 3,029.60 58.5% 13

Даатгалын 18 компани үйл ажиллагаа явуулдаг ба хөрөнгийн хэмжээ нь 349.9 тэрбум төгрөг байна. Монгол Даатгал ХК, Мандал Даатгал ХК, Бодь Даатгал ХК, Миг даатгал гэсэн 4 компанийн хувьцаа нээлттэй хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж байгаа юм.

ББСБ 540 компани  үйл ажиллагаа явуулдаг ба 1,700.00 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. ББCБ зээлийн хүүгийн хэмжээ 32% орчим байдаг ба 2019 онд 140.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Монголын хөрөнгийн зах зээлд нийт 54 брокерийн компани үйл ажиллагаа эрхэлдэг ба нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 96.80 тэрбум төгрөг байна. 2020. II улирал байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2,489.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 6.7% хувийг эзэлж байна.Нийт 305 хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй юм.

2020 оны 1-р улирлын байдлаар банкны салбарт нийт 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Монгол-банкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, ХХБ, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн 6 банк багтаж байна. Эдгээр банкнууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй юм. 2020 оны I улирал байдлаар банкуудын нийт актив хэмжээ 34,9  их наяд төгрөг бөгөөд өөрийн хөрөнгийн хэмжээ 3,029,60 тэрбум төгрөг байна.

Цаашид Монгол улсын шинэ засгийн газраас банк салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах бодлого баримталж байна.

Smiley face