“ХАР ХОРУМ ПРОПЕРТИЙС” ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ “ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ


Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй “Хар хорум пропертийс” ХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 20120 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/16 тоот тушаал болон Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Хар хорум пропертийс” ХК-ийн оноосон нэрийг “Эрдэнэс сольюшинс” ХК болгон өөрчлөлт орууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Smiley face