2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 89 хувьцаат компанийн 116,799 ширхэг хувьцаа арилжигдсанаас 53 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 13 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан Зочид Буудал” (DZG+15.00%), “Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл” (HAM+15.00%), “Сонсголон Бармат” (SSG+15.00%) болон “Баялаг Налайх” (BNB+15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай Би Ойл” (HBO-13.16%) болон “Ган Хийц” (GHC-12.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 40.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр “TOP 20” индекс 20687.83 нэгж болж 2.77 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,475,257,316,427 төгрөг боллоо.