2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 821,473 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” (JLT+15.00%) болон “Хар Хорин” (HHN+13.33%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Өндөрхаан” (ONH-14.59%) болон “Шарын Гол” (SHG- 9.23%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,967.26 нэгж болж 0.44 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,408,920,536,171 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.