2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 1,241,622 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” (JLT+15.00%) болон “Хөх Ган” (HGN+14.99%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” (MRX-14.73%) болон “Гутал” (GTL -10.63%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,786.94 нэгж болж 0.9 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,387,268,653,016 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.