Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг танилцууллаа. “Aspire Mining”-ийн мэдээлснээр бүтээн байгуулалтын зардал нийтдээ 1.25 тэрбум ам.доллар болох тооцоо гарсан нь 2017 оны судалгаатай ижил байгаа аж. Юаниар тооцсон бүтээн байгуулалтын зардал 11 хувиар буурахаар байгаа ч юанийн ам.доллартай харьцах ханш чангарсан тул нийт зардал буурахгүй гэж үзжээ. Үүнээс гадна татварын дараах дотоод өгөөжийн хувийг найман хувь байх тооцоолол хийсэн байна.
Мөн 547.7 км урттай төмөр замыг бүтээн байгуулахад 60 сар шаардагдах тооцоотой байгаа аж. Хэдий тийм боловч нөхцөл байдлаас хамааран 48 сард багтаах боломжтой гэж ТЭЗҮ-д тусгажээ. Төмөр зам ашиглалтын төлбөр нь тонн тутамд 18.6 ам.доллар байхаар тооцсон байна. Эх сурвалж: Bloombergtv.mn