5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ


2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 499,768 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Алтайн Зам” (AZH+15.00%) болон “Усжуулах” (CMD+15.00) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Силк Нэт” (GFG-14.24)  болон “Хай Би Ойл” (HBO-11.61%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19,013.66 нэгж болж 0.31 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2,344,123,794,705 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

                                                                     

Smiley face