2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 338,663 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Алтайн Зам” (AZH+15.00%) болон “Нако Түлш” (NKT+15.00) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Баянгол Зочид Буудал” (BNG-8.51) болон “Улсын Их Дэлгүүр” (UID-7.41%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,233.17 нэгж болж 0.31 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2,366,900,928,266 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.