2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 408,729 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс” (MRX+10.00) болон “Э-Транс Ложи” (ETR+5.88) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” (MDR-13.65) болон “Шивээ Овоо” (SHV-12.72%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,771.96 нэгж болж 0.33 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,455,246,734,634 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.