2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 1,071,174 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Алтайн Зам” (AZH+14.98) болон “ЛэндМН ББСБ” (LEND+3.81) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс Ложистикс” (ETR-10.53) болон “Усжуулах” (CMD-9.26%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8 ширхэг үнэт цаас 837,200 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр “TOP 20” индекс 19,745.41 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,444,598,819,311.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.