2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 136,804,683 төгрөгийн үнийн дүн бүхий708,774 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “УБ-Бүк” ХК (BUK +11.86%) болон “Ремекон” ХК (RMC +3.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мик Холдинг” ХК (MIK -13.45%) болон “Жинст Увс” ХК (JIV -9.91%-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 2.36 хувиар буурч, 20076.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,369,466,799,642.95 төгрөг боллоо.